БГД-ийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвөөс сургалт зохион байгуулна

2018 оны 4 сарын 09

No automatic alt text available.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв нь Баянгол дүүргийн хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 15-34 насны залуучуудад зориулсан үе шаттай модуль сургалтандаа ажил хайгч залуучуудыг бүртгэж байна. Сургалтыг дараах 4 үе шаттайгаар зохион байгуулна. 
1. Би хэн гэдгээ, мөн юу хийж чадахаа мэднэ
2. Би хөдөлмөрийн зах зээлийн тухай мэдээлэлтэй
3. Би ажил яаж олохоо мэднэ 
4. Би туршлагаасаа суралцаж чадна
Та энэ сургалтанд хамрагдсанаар өөрийн ажил мэргэжлийн зорилгыг тодорхойлох, хүсч буй ажилдаа орох хувийн төлөвлөгөө боловсруулах, хөдөлмөрийн зах зээл гэж юу болох, түүний талаар чиг баримжаатай болох, өөрийн хөдөлмөрлөх чадварт үнэлгээ хийх, тохирох ажлын байртай болох, ажил хайхад шаардлагатай багц материал бүрдүүлэх, ажлын ярилцлаганд өөрийгөө бэлтгэх зэрэг арга барилд суралцана. 
Сургалт 2018 оны 04 дүгээр сарын 11-ны өдрийн 10 цагт Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийн байранд болно. Бүртгэлийг өдөр бүр 08:00-17:30 цаг хүртэл Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийн байранд бүртгэнэ. Та өөрийн биеэр ирж бүртгүүлнэ үү. 
Хаяг: БГД, 4 хороо, Тэнүүн 3 хотхон /МТ шатахуун түгээх станцын замын урд талд/
Утас: 99152572, 95012852

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55825
0 эможи
keyboard_arrow_up