Өнөөдрөөс дараах 10 цэгээр гадаад паспортын үйлчилгээ үзүүлж эхэллээ

2018 оны 4 сарын 09

Arslan.mn

Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор өнөөдрөөс гадаад паспортын үйлчилгээг Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, 7-н буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтсээс үзүүлж эхэллээ. Тодруулбал, иргэд харьяалал харгалзахгүйгээр дээрх 10 цэгт гадаад паспортаа энгийн, яаралтайгаар захиалах боломжтой боллоо. Энгийнээр захиалсан тохиолдолд ажлын 10 хоногт гарна. Үнийн хувьд 32500 төгрөг, яаралтайгаар бол ажлын 3 хоногт гарна. Үнэ нь 42500 төгрөг. Харин Зуун айлд байрлах ОӨУБЕГ-ын үйлчилгээний нэгдүгээр байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлэхгүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55818
2 эможи
keyboard_arrow_up