МҮБХ шүүхэд ханджээ

2018 оны 4 сарын 06

Arslan.mn

Монголын Үндэсний бөхийн холбооны наймдугаар “Их Эе” хурал гуравдугаар сарын 24-ний өдөр болж, нийт хуралд оролцох 200 төлөөлөгчөөс 153 нь мандатаа авч хуралдсан. Энэхүү хурлаар холбооны тэргүүн, цэцдийн зөвлөлийн дэд тэргүүн, гишүүдийг сонгосон юм. 

Гэтэл өнөөдөр Монголын Үндэсний бөхийн холбоо буюу өнгөрсөн онд ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулж сонгогдсон төлөөлөгчид мэдээлэл хийж, МҮБХ-ны шинэ удирдлага болох Б.Бат-Эрдэнийг хууль бусаар сонгогдсон гэж үзэв.

Харин тэднийг хууль бус тамга гаргаж, олон нийтийг төөрөгдүүлж байгаад сэрэмжлүүлэх үүднээс Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ. Энэхүү хууль бус ажиллагааг зогсоохоор Монголын Үндэсний бөхийн холбооноос шүүхэд хандаад байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55771
0 эможи
keyboard_arrow_up