ШУУРХАЙ МЭДЭЭ: Төв шуудангийн уулзвараас Таван шар хүртэлх замын хөдөлгөөнийг түр ХААЛАА

2018 оны 4 сарын 06

Arslan.mn

Манай улсад айлчилж байгаа БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым өнөөдөр Толгойтод байрлах сүмийг үзэж сонирхох аж.

Энэ үйл ажиллагаатай холбогдуулан өнөөдөр /2018.04.06/ 12:00 цагийн орчим Төв шуудангийн уулзвараас Таван шарын уулзвар буюу Энхтайвны өргөн чөлөө зүүнээс баруун чиглэлд мөн 13:00 цагийн орчим баруунаас зүүн чиглэлд тур хугацаагаар хаагдах тул жолооч, иргэд та бүхнийг Нарны зам, Залуучуудын гудамж, Их тойруугийн замыг сонгон зорчихыг зөвлөж байна.

11:40 цагийн байдлаар:

    Олимпийн гудамж
    Арслантай гүүрээс Төв шуудангийн уулзвар хүртэл
    Энхтайвны өргөн чөлөө Улаанбаатар их дэлгүүрээс Төв шуудангийн уулзвар хүртэл
    Зүүн 4 замаас урагш Нарантуул захын уулзвар хүртэл
    Төрийн ордны зүүн замаас МУИС-ийн уулзвар хүртэл
    Зайсангийн уулзвараас 120-ын уулзвар хүртэл
    Их тойруу буюу Баянбүрдээс Өлзий төв хүртэлх автозамуудад тээврийн хэрэгслийн тоо ихтэй, хөдөлгөөн удааширсан байна.

Хөдөлгөөний ачаалал ихтэй үед жолооч та тээврийн хэрэгслээ бусад хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зориулалтын талбайд байрлуулах, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ байрлуулахгүй байх, зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд хүлээцтэй, соёлтой оролцохыг зөвлөж байна.

Замын цагдаагийн албаны алба хаагчдаас хөдөлгөөний эрчмийг сийрэгжүүлэх, удаан хугацаанд зам хаахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна.

 

Эх сурвалж: ЗЦА
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55752
0 эможи
keyboard_arrow_up