Сураггүй алга болсон иргэдийг эрэн хайж байна

2018 оны 4 сарын 05

Arslan.mn

Өчигдрөөс эхлэн нийт нутгаар хүчтэй цасан шуурга шуурч аюултай үзэгдэл болов. Өнөөдрийн байдлаар зүүн болон төвийн аймгуудаар цасан шуурга шуурч байна гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Өчигдрийн цасан шуурганаар орон нутагт малдаа яваад сураггүй боллоо гэсэн хэд хэдэн дуудлага шуурхай албаны утсанд иржээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Галуут сумын Сүмбэр багийн Балгант гэдэг газар 19 настай иргэн М өчигдөр орой 18.00 цагийн үед малдаа яваад сураггүй болсон байна.

Мөн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Эмт багийн малчин Т нь малдаа яваад сураггүй болсон бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын малчин 38 настай Б, 35 настай иргэн У нар нь малдаа яваад яваад сураггүй боллоо гэсэн дуудлагаар Онцгой байдлын алба хаагчид, аймгийн онцгойн алба хаагчидтай хамтран дээрх иргэдийг эрэн хайх ажиллагаа эхлүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55704
0 эможи
keyboard_arrow_up