Хүүхдэд зориулсан утга зохиолын уралдаан болно
2014 оны 7 сарын 08
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан утга зохиолын бүтээлийн уралдааныг роман, тууж, өгүүллэг, баримтат өгүүллэг, яруу найраг, орчуулгын төрлөөр зарлаж, уралдаанд ирүүлсэн бүтээлийг үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулж байна.
Шалгаруулалтыг уншигч хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн багш, утга зохиолын мэргэжилтэн гэсэн 3 үе шаттайгаар явуулж байгаа тул багагүй хугацаа шаардагдаж байна.
Иймд хүүхдэд зориулсан утга зохиолын бүтээлийн уралдааны дүнг 2014 оны 7-р сарын 18-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны http://www.meds.gov.mn цахим хуудаснаас үзнэ үү.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5569
0 эможи