Өнөөдөр болох үйл явдлууд

2018 оны 4 сарын 05

Arslan.mn

09:00 цагт: Монголын Үндэсний музейд "Музейд суралцахуй" сургалт, семинар болно. Сургалтад Улаанбаатар хотын болон 21 аймгийн музейн захирлууд, боловсролын ажилтан оролцоно.

09:00 цагт: ХСИС-д Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогч, Иргэдийн төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга нарт зориулсан "Аюулгүй байдлын дамжаа" сургалт болно.

09:00 цагт: Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Төрийн ордны их танхимд болно.

09:00 цагт: "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах ажилтны семинар "Мэдээлэл технологийн үндэсний парк" ТӨҮГ-ын хурлын танхимд болно.

09:00 цагт: НЗДТГ, Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, ажилтнуудад зориулсан “Нээлттэй нийслэл-Нэг цогц мэдээлэл” сэдэвт сургалтыг Бишрэлт зочид буудал Royal танхимд зохион байгуулна.

09:00 цагт:  Хэдэн 10 сая ам доллараар хэмжигдэх үнэ цэнэ бүхий генетик нөөцөө манай улс гадаад улс руу алдсаар байна. Мөн Монгол орны генетик нөөцийг ашиглан ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэлд оруулж худалдаанд гаргаж ашиг орлого олж байгааг ч бүрэн тооцох боломжгүй байна. Энэ чиглэлээр Пума Империал Зочид буудалд хэлэлцэнэ.

11:00 цагт: МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд Улсын их дэлгүүрээс Цирк хүртэлх өргөн чөлөөний орон сууцны дунд цонх болон галын гарц таглан барилга барих зэрэг хууль бус захирамж, захиргааны актууд гаргуулж буй газрын наймаачид, албан тушаалтнуудын үйлдлийг илчлэх, таслан зогсоох талаар “Нийслэлийн уугуул иргэдийн нийгэмлэг”, “Улаанбаатар форум” ТББ болон “Монголын архитектуруудын эвлэл”-ээс мэдээлэл хийнэ.

15:00 цагт: Швейцарийн холбооны улсын Гадаад харилцааны сайд Монгол Улсад хийх албан айлчлалынхаа хүрээнд нийслэлийн 127 дугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55684
0 эможи
keyboard_arrow_up