ФОТО: “Дахин тэвчихгүй” тайван жагсаалд Солонгос дахь Монголчууд нэгдлээ

2018 оны 4 сарын 02

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насанд нь халдах, зүй бусаар тамлан зовоох, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх зэрэг байж боломгүй хэргүүд олон нийтэд нээлттэй сонсогдох болсон тул нийгэм тэр чигээрээ эмзэглээд буй.

Тэрээр энэ сарын 12-13-нд шилжих шөнө Замын-Үүд хотод ой найман сартай эрэгтэй хүүхдийг хүчиндсэн онц ноцтой хэрэг гарч, нийгмийг тэр чигт нь цочирдуулсан. Тэгвэл уг үйлдэл болон хүүхдийн хүчирхийлэлтэй “зэрлэг нийгэм”-ийг эсэргүүцэж Монголчууд “Дахин тэвчихгүй” уриатай тайван жагсаал хийлээ.

Орон даяар өрнөсөн тайван жагсаалд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа Монголчууд мөн нэгдэн тус улсын Сөүл хотын “Монгол туан”-ы үүдэнд жагслаа. Тэрбээр жагсаалыг Ард Түмний Хүү Б.Ням-Эрдэнэ, оюутан Б.Бат-эрдэнэ зэрэг залуусын төлөөлөл, Солонгос дахь Монгол эмэгтэйчүүдийн Холбооны гишүүн н.Майнбаяр, н.Бүрэнтуяа, н.Наранбилэг, Долгорсүрэн, Мөнхчимэг зэрэг хүмүүс нэгдэн зохион байгуулжээ.

Тэд “Бид дахин тэвчихгүй, Эрчүүд удирдагч байж болно, хүчирхийлэг байж болохгүй, Хүүхэд айдасгүй өсөх ёстой, Хүүхэд-Бидний ирээдүй, Бид айж байна, Хуулиа чангалъя” уриан дор нэгдэн жагслаа. Мөн жагсаалд оролцсон Монголчуудаас 1000 гаруй гарын үсэг цуглуулсан байна.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55559
3 эможи
keyboard_arrow_up