ФОТО: “Дахин тэвчихгүй” тайван жагсаал боллоо

2018 оны 3 сарын 31

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Дахин тэвчихгүй" тайван жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

Жагсаалыг зохион байгуулагчид "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг тайван жагсаал 03 дугаар сарын 31-ний өдөр болно. Жагсаалыг дэмжиж группэд 415 мянган гишүүн элсээд байна. Бид хүүхэд хүчирхийлсэн этгээдэд торгууль биш ял оноож, энэ төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулахгүй байхыг хүсэж байгаа.

Хүүхдэдээ тавих хараа хяналтыг эцэг эхчүүд хүүхдэдээ тавих халамж гэж ойлгоод байна. Хүүхэд хүчирхийлсэн хүмүүсийн дийлэнх нь ээж аавыг нь таньдаг хүмүүс байдаг юм байна. Уг  "Дахин тэвчихгүй" жагсаал тайван, улстөрийн бус байна гэдгийг урьдчилан мэдэгдэж байсан билээ.

Эрүүгийн хуулиар хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн хүнд оногдуулах ялын бодлогыг чангатгах, гэмт этгээдийн ял завших боломжийг хязгаарлах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зочид буудлын тоог хязгаарлаж, зөвшөөрөлтэй зочид буудлуудад тавих хяналт, дүрэм журмуудыг сайжруулах зэрэг шаардлагыг Төрийн гурван өндөрлөгт бид хүргүүлнэ. Шаардлагын хариуг 7 хоногийн дотор авах хүсэлтээ мөн илэрхийлнэ" гэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
55538
2 эможи
keyboard_arrow_up