Үндэсний аудитын газраас МТҮП -ийн санхүүгийн тайланд аудит хийж “Зөрчилгүй санал дүгнэлт” гаргасан ба аудитын гэрчилгээ олголоо

2018 оны 3 сарын 30

Үндэсний аудитын газраас МТҮП -ийн санхүүгийн тайланд аудит хийж "ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ ДҮГНЭЛТ” гаргасан ба аудитын гэрчилгээ олголоо. Уг гэрчилгээг төрийн өмчит 5 үйлдвэрийн газарт олгосон бөгөөд МТҮП-ийн Ерөнхий захирал Ц.Содномдамба гэрчилгээг гардан авлаа.

Аудитын дүнэлтээр МТҮП-ийн санхүүгийн үр дүн, ажил гүйлгээнүүд холбогдох хууль тогтоомж, сангийн сайдын баталсан заавар, журмуудын дагуу алдаагүй үнэн зөв, шударга илэрхийлэгдэж байна гэж үзсэн байна.

МТҮП-ийн хувьд сүүлийн жилүүдэд "ЗӨРЧИЛТЭЙ” гэсэн дүгнэлтийг аудитын газраас авч байсан бол энэ жил "ЗӨРЧИЛГҮЙ САНАЛ ДҮГНЭЛТ” авсан нь тус байгууллагын менежмент сайжирч, үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаагийн илрэл юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55528
0 эможи
keyboard_arrow_up