“The MongolZ” баг Австралийг зорих эрхтэй болов

2018 оны 3 сарын 31

Arslan.mn

Электрон спортын мэргэжлийн лиг /ESL Pro league/- ийн Ази болон Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ “The MongolZ” баг авч чадлаа.
Электрон спортын түүхийг ерөнхийд нь Аркэйд болон Интернэт гэж хоёр хуваадаг. Аркэйд тоглоомын эхэн үед зоос хийж тоглодог том тоглоомууд орно. Удаах үед консоль буюу Нинтендо(Nentendo), Гаймбой(Gameboy, Сега(Sega), ИксБокс(Xbox), Плейстэйшн(Playstation) зэрэг орно. Харин интернэт бол Персональ комьпютер орно.  Аркэйдаас ИксБокс, Плейстайшн нь спортын төрөл болтлоо амжилттай хөгжиж байгаа юм. 2000 онд анхны электрон спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сөүл хотод болж байжээ.
Энэ жил Хятадын бүсийн сонгон шалгаруулалт нэрийн дор зохион байгуулсан урьдчилсан шатны тэмцээнд Солонгосын “MVP.PK”, Монголын “The MongolZ” багууд хоёр дараалан ялалт байгуулснаар дараагийн шатанд өрсөлдөх эрхтэй болжээ. “The MongolZ” багийн хувьд 23 дараалсан хар цувралынхаа дараа бүрэлдэхүүндээ томоохон өөрчлөлт оруулсан нь ийнхүү үр дүнгээ өгсөн байна.
Тэд 4 дүгээр сарын 20-22-нд Австралийн Сидней хотод Ази, Австрали, Далайн орнуудын шилдэг багтай өрсөлдөх юм. Тус тэмцээнд тэргүүлж чадвал ESL Proleague-ын эцсийн шатанд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх эрхтэй болно. Манай “The MongolZ” багийн бүрэлдэхүүнд: MaaRaa, ncl, Tsogoo, Temka4wow, hang4u гэсэн нэр бүхий залуус багтжээ.
Дашрамд сонирхуулахад,  РС тоглоом нь өнөөдөр цахим спорт болтлоо хөгжиж, асар том бизнесийн боломж, тактикийн өрсөлдөөн, спортын шинжлэх ухааны нэг хэсэг болоод байна. Шагналын сангаар олон спортыг ардаа орхиж, тамирчид нь супер од болж, дагагчдын тоо нь хэдэн саяар тоологдох болжээ. Технологи хөгжихийн хэрээр тоглоомын дүрэм ч улам нарийсч, сонирхогчдоос мэргэжлийн спорт болж хөгжөөд байна. Клубын системд тоглогчид нэгдэж, тэмцээн нь улам боловсронгуй болж, олон улсад спорт төрөл болж хүлээн зөвшөөрөгдөх болсон юм. Харин Монголд электрон спортыг таниулахад цахим спортын “The Mongolz” багийн үзүүлсэн нөлөөг юутай ч дүйцүүлэх аргагүй. Тэд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн гайхалтай амжилтуудыг удаа дараалан үзүүлж, Ази тивийн аварга болж, Монголын нэрийг цахим спортын газрын зурагт тамгалсан юм.
 

Эх сурвалж: montsame.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55527
0 эможи
keyboard_arrow_up