“Дахин тэвчихгүй“ жагсаалаар хүүхэд хүчирхийлэгчдийг насаар нь хорих санал гаргана

2018 оны 3 сарын 29

Arslan.mn

Энэ бямба гарагт Сүхбаатарын талбайд болох хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулах "ДАХИН ТЭВЧИХГҮЙ" тайван жагсаалын зохион байгуулагчид хэвлэлийн хурал хийлээ.

Энэхүү жагсаалыг долоон ээж анх санаачилсан бөгөөд одоо маш олон дэмжигчидтэй болоод байгаа талаараа мэдээллээ. Жагсаалын зохион байгуулагчид ямар нэг намын захиалгаар хийгээгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд хувь хүн болон байгууллагаас санхүүгийн дэмжлэг аваагүй гэдгээ хэллээ.

Тэд хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай хуульд өөрчлөлт оруулан, насаар нь хорих мөн энэ төрлийн гэмт хэргийн улмаас ял эдэлж байгаа хүмүүсийг Өршөөлийн хуулиар суллахгүй байх, эцэг эхийн хараа хяналтыг сайжруулахыг  шаардах аж.

Arslan.mn

Жагсаалын зохион байгуулагчид ямар нэг намын захиалгаар хийгээгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд хувь хүн болон байгууллагаас санхүүгийн дэмжлэг аваагүй гэдгээ хэллээ.

Энэ удаагийн жагсаалыг урлаг соёлын олон хүн дэмжиж буй бөгөөд хүчирхийллийн эсрэг дуу гаргаж байгаа аж.

Жагсаал энэ бямба гарагт 11.00-15.00 цагт болно.

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55472
2 эможи
keyboard_arrow_up