1, 2-р бүсийн өрхүүдийн газрыг орон сууцны урьдчилгааны 30 хувьд тооцож зээл олгоно

2018 оны 3 сарын 29

Arslan.mn

Нийслэлийн агаарын бохирдлын 1, 2 дугаар бүсэд амьдардаг орон сууцгүй,  0.04 га–аас багагүй газартай иргэд үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр борлогдоогүй байгаа орон сууцнаас нийслэлийн гэр хорооллыг хөгжүүлэх сангаар дамжуулан орон сууцны урьдчилгаа 30 хувийг газраараа солин зээлд хамрагдах боломжийг бүрдүүлээд байна гэж Эдийн засгийн чуулганы хуралдаанд НЗД-ын орлогч П.Баярхүү илтгэлээ. Тэрээр:

-Өнөөдрийн байдлаар орон сууцны ипотекийн урьдчилгаа 30 хувийн санхүүжилтийг Нийслэлийн орон сууцны сангаас 63 иргэнд олгож, нийслэлийн газрын санг 3.8 га-аар нэмэгдүүлсэн.

Улаанбаатар хотын бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхээр Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөрийг боловсруулан НИТХ-аар батлуулсан.

Хотын төвлөрлийг сааруулах, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор шинэ суурьшлын бүсийг ажлын байр, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хамт төлөвлөсөн.

Улаанбаатар хотод Ханын материал орчим, Баянголын ам, Яармаг спорт цогцолборын орчим, Авто худалдааны төв, Морингийн даваа, Био-сонгино болон Улиастай ам зэрэг 7 байршилд шинэ суурьшлын бүс, түрээсийн орон сууцыг цогцоор нь хөгжүүлснээр 10,556 айлын орон сууц ашиглалтад орно гэлээ.

Эх сурвалж: ulaanbaatar.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55467
1 эможи
keyboard_arrow_up