ЗЦА: Хэт ядарчихаад замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулав

2018 оны 3 сарын 29

Arslan.mn

ЗЦА-аас ноцтой ослын шалтгааныг тодруулснаар жолооч нарт анхааруулга сэрэмж өгсөн мэдээ ирүүллээ. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарчээ. Уг осол нь босоо тэнхлэгийн А0102 авто замд "Toyota Tocoma" маркийн автомашины жолооч нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдсоноос болсон байна. Тиймээс жолооч таныг 3-5 цаг тасралтгүй жолоо барих үедээ 15-20 минут амарсны дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлж байхыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55458
0 эможи
keyboard_arrow_up