Монгол эмэгтэй Афган хүүхдүүдийг аварчээ

2018 оны 3 сарын 29

Афганистанд үүрэг гүйцэтгэж буй Монгол эмч Р.Жаргалмаа сая гаруй хүүхдийн амь насыг аварчээ. Тэрбээр Афганистанд НҮБ-ын зөвлөх мэргэжилтнээр ажиллаж байхдаа хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, нутгийн иргэдийг цэвэр усаар хангах, цагаач дүрвэгч иргэдийн асуудлыг хариуцдаг байв. Афганистаны хойд нутгийг талибууд эзлэн авсны дараа Р.Жаргалмаа “Талибан” бүлэглэлийн толгойлогчидтой 250 мянган айлын хүүхдийг вакцинд хамруулах хэлэлцээрийг амжилттай хийжээ. Улмаар Афганистаны нэг сая хүүхдийг вакцинд  хамруулж чадсан юм. Р.Жаргалмаа одоогоор Бангладешийн хүүхдийн байгууллагад мэргэжилтнээр ажилладаг бөгөөд Бенгалийн булан дахь цагаач, дүрвэгчдийн хуаранд үүрэг гүйцэтгэж байна.

 

Х.Заяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55448
1 эможи
keyboard_arrow_up