Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд урьж байна

2018 оны 3 сарын 28

Arslan.mn

Жил бүр хаврын улиралд албан ёсоор зохион байгуулагддаг "Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2018" нь 04 дүгээр сарын 05-ны өдөр 08 цаг 30 минутанд Төрийн ордонд болно.

Барилгын салбарын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц шийдлийн талаар авч хэлэлцэн, цаашдын зорилго зорилтоо тодорхойлдог тус зөвлөгөөнд бизнес эрхлэгчид, бүтээн байгуулагчид, үйлдвэрлэгчид, удирдах албан тушаалтан та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Зохион байгуулагчид:

    Барилга, Хот Байгуулалтын Яам
    Газар Зохион Байгуулалт, Геодези Зураг зүйн газар
    "Барилгын Хөгжлийн Төв" ТӨҮГ
    "Төрийн Орон Сууцны Корпораци" ТӨҮГ
    Монголын Барилгын Үндэсний Ассоциаци
    Монголын Барилгачдын Нэгдсэн Холбоо
    Мэдээллийн ивээн тэтгэгч "БАРИЛГА.МН"

Бүртгэл 2018 оны 03 дугаар сарын 28-наас 30-ны өдрүүдэд Барилгын Хөгжлийн Төвийн 3-р давхар, 303 тоотод явагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55425
0 эможи
keyboard_arrow_up