Улаанбаатар-Бусан хот эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллана

2018 оны 3 сарын 28

Arslan.mn

БНСУ-ын Бусан хотын аялал жуулчлалын газрын “BTO Улаанбаатар” монгол дахь төлөөлөгчийн газрын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Бусаны аялал жуулчлалын газар нь гадаадын аялагч жуулчид Бусан хотыг зорин ирэх болон аялан зугаалах таатай нөхцөл боломжоор хангах, жуулчдыг сэтгэл ханамжийг өндөр түвшинд хүргэх бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, хангах тал дээр нэгдсэн бодлого зохицуулалтыг гарган ажиллах чиг үүрэг бүхий Бусан хотын харьяа төрийн байгууллага ажээ. 

Arslan.mn

Бусан хотын АЖГ-ын аялалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, стратеги төлөвлөлтийн газрын ахлах менежер Ким Ү Юн "Бусан болон Улаанбаатар хот хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэж, сүүлийн хоёр жилийн хугацаанд олон талт харилцаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн. Энэ дунд эрүүл мэнд аялал жуулчлалын төсөл хөтөлбөр гол үндсэн хөтөлбөр болон заагдсан байдаг.

Өнгөрсөн хугацаанд Монголоос нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй баг Бусан хотод айлчилж мэргэжил дээшлүүлсэн бөгөөд өнгөрсөн жил гэхэд 360 гаруй иргэн эмчлүүлэх, алжаал тайлах зорилгоор Бусан хотыг зорьсон байдаг. 

Цаашид энэхүү харилцааг улам өргөжүүлэх шаардлагатай гэж үзэн Бусан хотын аялал жуулчлалын газрын төлөөлөгч байгууллага байгууллагаа нээх болсон. 

Манай байгууллага “ВТО Улаанбаатар” монгол дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан Монгол Улстай "эмчилгээ + аялал жуулчлал” болон , “алжаал тайлал + аялал жуулчлал” -ыг холбосон эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр маркетингийн төлөвлөгөө боловсруулан хамтран ажиллана. 

Бусан хотоос зайлшгүй гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчтөнг сонгон үнэ төлбөргүй эмчилгээ болон мэс засал хийх зэргээр олон төрлийн нийгэмд хандсан сайн үйлсийн аян хийж ирсэн. 

Энэ жил мөн гадаадад зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа нэг өвчтөнг сонгон үнэгүй эмчилгээ хийнэ. Үүнээс гадна Бусан хотын 80 гаруй мэргэжлийн эмч нараас бүрдсэн баг Монголд айлчилж "Бусан сайн үйлсийн аян"- үргэлжлүүлэн хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна" гэв. 

Монгол улсаас БНСУ-ын Бусан хотод суугаа Консулын газар 2016 оны 2 дугаар сараас үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, Эйр Бусан ХХК хотуудын хооронд шууд нислэгээ 6 дугаар сард (долоо хоногийн Мягмар, Баасан гаригт нислэг үйлдэнэ) эхлүүлэн 2 хотын иргэд харилцан зорчих боломжийг нээсэн. Харин 2016 оны 8 дугаар сарын 3-5 ны өдрүүдэд Бусан хотын захирагч Со Бёнсү Улаанбаатар хотноо айлчилж, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурснаар Бусан хот болон Улаанбаатар хотын хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжих эхлэл тавигджээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnМArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55419
0 эможи
keyboard_arrow_up