Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг маргааш зарлана

2018 оны 3 сарын 27

Төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг маргааш зарлана

Төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах албан тушаалтнуудын ХОМ-ийг АТГ-аас маргааш/03.28/ гаргах гэж байна. Мөн 40071 албан тушаалтны ХОМ-ийг Хувь хүний нууцын тухай хуульд заасан зохицуулалттай уялдуулан хураангуй хэлбэрээр төрийн өндөр тушаалтнуудынхтай адил хэлбэрээр нийтэд мэдээлэхээр хуваарь гаргажээ.

АТГ-аас тавдугаар сар хүртэлх хугацаанд 40 мянга гаруй албан тушаалтны ХОМ-ийг нийтэд хураангуй хэлбэрээр зарлах аж. Батлагдсан хуваарийн дагуу:
 

  • 3 дугаар сарын 28-ны өдөр төрийн өндөр тэдгээртэй адилтгах албан тушаалтнууд,
  • 4 дүгээр сарын 6-ны өдөр шүүх эрх мэдлийн байгууллагууд, Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд,
  • 4 дүгээр сарын 27-ны өдөр Ерөнхийлөгчийн харьяа байгууллагууд, УИХ-ын харьяа байгууллагууд, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, тэдгээрийн харьяа байгууллагууд,
  •  5 дугаар сарын 11-ний өдөр Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагуудын нийтийн албан тушаалтнуудын ХОМ-ийн хураангуй хэлбэрээр ил тод байршуулна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55392
1 эможи
keyboard_arrow_up