Үнэрч нохой малын хулгайчийг барьжээ

2018 оны 3 сарын 27

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Шинэбаярын “Уран” дуудлагатай немц овчарк малын хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ. Цагдаагийн дэслэгч Х.Шинэбаяр, нохойнхоо  хамт энэ сарын 15-16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд орж үүрэг гүйцэтгэх хугацаандаа тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өндөр хаан” гэх газраас иргэн Б-ын 5 адуу алдагдсан хэргийг илрүүлжээ.  “Уран” дуудлагатай нохой нь хэргийн газраас үнэр авснаар гэмт хэрэг үйлдсэн бүлэг этгээдийг илрүүлснийг шалгаж байна. Иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үйлдэгдсэн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх зорилгоор нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн нохойн төлөөлөгч, албаны нохойн хамт үүрэг гүйцэтгэж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55389
1 эможи
keyboard_arrow_up