Согтуурсан залуус маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулжээ

2018 оны 3 сарын 27

Arslan.mn

Өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтуурсан залуус хоорондоо муудалцан нэгийнхээ биед гэмтэл учруулсан хэрэг өнгөрөгч хоногт гарчээ. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт эл хэрэг гарсан бөгөөд тус дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай 26 настай, эрэгтэй Т, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 28 настай, эрэгтэй Б нар нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж улмаар маргалдан Б-н бие махбодид мэсний зүйлээр гэмтэл учруулсан хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгаж байна.
 Архи, согтууруулах ундааны зүйлийг зүй зохисгүй хэрэглэж гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй иргэдийн олонх нь 25-40 насны залуу байгааг цагдаагийн байгууллагын статистик тоо баримт харуулж байна. Ид хийж бүтээх, ажил, амьдралаа тохинуулах насны залуус архинд автаж, энэ яваа амьдрал хийгээд, ирээдүй хойчийнхоо тухай бодох ч сөхөөгүй манантаж явах юутай харамсалтай. Тэд архинаас, ухамсаргүй, хариуцлагагүй байдлаасаа болж эрүүл мэнд, амь насаа алдсан хохирогч, амьдрал, ирээдүйгээ алдсан гэмт хэрэгтэн болж байна. Сархад савнаасаа бусдыг дийлнэ гэдэг. Ухаантай байцгаая, залуусаа.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55374
0 эможи
keyboard_arrow_up