Эмэгтэйчүүдийг НАСААР нь болон ГАДААД ҮЗЭМЖЭЭР нь ялгаж ажилд авах үзэгдэл газар авсан

2018 оны 3 сарын 27

Arslan.mnДэлхийн Банкнаас “Хөдөлмөр эрхлэлтийн баталгаагүй байдлын дүр зураг: Монгол Улсын хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн тэгш бус байдлын талаарх чанарын судалгаа”-г өнөөдөр танилцууллаа. 

Монгол Улс жендэрийн тэгш бус байдлаар дэлхийд 159 орноос 53-т жагсаж байгаа хэдий ч олон Монгол эмэгтэйчүүдэд хөдөлмөр эрхлэх, ажилд ороход боломж нөхцөлүүдийг нь хязгаарласан саад бэрхшээлтэй тулгарсаар байна гэж Дэлхийн банкны шинэ судалгаанд тэмдэглэжээ. 

Нээлтийн үеэр "Монголын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ажиллах хүчний зөрүү ихээхэн ялгаатай байна. Хөдөлмөрийн зах зээл дээрх эдгээр хийдэл дутагдлыг арилгах нь өөрийн хүмүүсийг хамгийн үнэ цэнэтэй баялаг болгоход эцсийн дүндээ Монгол Улсын хувьд ач тустай юм” гэж Монгол Улс дахь Дэлхийн Банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон хэлэв.

Монгол Улсад эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд боловсролын түвшин илүү өндөр байдаг хэдий ч өөрсдийн олж авсан боловсролыг ашиглаж, хөдөлмөрийн зах зээлд идэвхитэй оролцох боломжоор харьцангуй дутмаг байна гэж уг тайланд онцолжээ.  Эмэгтэйчүүдийн олонх нь, ялангуяа хөдөө орон нутагт, баталгаагүй албан бус салбарт болон цалин хөлсгүй өрх гэрийн ажлуудыг хийж, эрэгтэйчүүдтэй харьцуулахад бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо хавьгүй доогуур байна гэж үзжээ. 

Arslan.mn

Тайланг танилцуулсан Дэлхийн Банкны ахлах эдийн засагч Ахим Даниел Шмилэн “Хөдөлмөрийн зах зээл дээр эрчүүд хамаагүй идэвхтэй байна. Сүүлийн хэдэн жил Монголд энэ зөрүү өсч байгаагаараа Зүүн өмнөд Азийн орнуудаас ялгарч байна. Ажилтай хүмүүсийг харвал цалин дээр 15 хувийн ялгаа гарсан. Шалтгааныг нь харвал эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд өөр салбарт ажиллаж байгаа. Эрчүүд нь илүү инженерчлэл, эмэгтэйчүүд нийгмийн ухаан, хууль, бизнесийн салбарт ажиллаж байгаа нь харагдаж байна. Гэхдээ эмэгтэйчүүд эрчүүдээс өндөр боловсролтой. Өндөр боловсролтой хэрнээ яагаад эрчүүдээсээ 15 хувиар бага цалин авч байгаа вэ. Бид энэ асуудлыг лавшруулж харахын тулд чанарын судалгааг фокус группийн ярилцлагын аргаар хийсэн.

Судалгааны үр дүнд эмэгтэйчүүдийг насаар нь ангилах, гадаад үзэмжээр нь ялгах нь хамгийн том асуудал байна.​ Эмэгтэй хүмүүс ажилгүйдлээсээ болж илүү зовж байгаа нь харагдсан.Мөн ажлаасаа гарч хүүхдээ харж байгаа үед гэр бүлд нь ачаалал ирж, нөхрөөсөө дэндүү их хамааралтай болж байгаа тухай судалгаанд оролцогчид хэлж байлаа.

Нийгэмд тогтсон хамгийн шударга бус үзэл нь гэртээ байгаа эмэгтэйчүүдийг арчаагүй, хүний мөнгийг идэж уудаг гэх мэтээр доромжлон гутаах байна.

Ялгаварлан гадуурхлаас гадна өөр асуудлууд мөн гарсан. Тухайлбал эмэгтэйчүүдийн ажиллах цаг уян хатан биш байна. Хүүхэд асрах үйлчилгээний тоо чанарын асуудалд эмэгтэйчүүд хангалтгүй гэсэн үнэлгээ өгч байгаа. Үндэсний Статистикийн Газраас авсан тооноос харвал хүүхэд асрах үйлчилгээ хангалтгүй учраас эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд идэвхгүй байдаг гэдгийг бид чанарын судалгаагаар баталлаа” гэв. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55364
0 эможи
keyboard_arrow_up