СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Салхи зарим үед секундэд 24-26 метр хүрч ширүүснэ

2018 оны 3 сарын 26

Arslan.mn

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын өмнөд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр  ихэнх нутгаар дулаарч хүчтэй салхи, шуургатай байх тул шар усны үер болон болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 03 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэсийн голын хөндийгөөр 3-8 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 15-17 хэм дулаан байна.

2018 оны 03 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн зарим газраар  хур тунадас, нойтон цас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 28, 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд зарим газраар секундэд   12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55274
1 эможи
keyboard_arrow_up