Эрчим хүчээ хэмнэх “Эх дэлхийн цаг” өнөөдөр тохиож байна

2018 оны 3 сарын 24

Arslan.mn

Дэлхийн байгаль хамгаалах сангaac жил бүр зохион байгуулдаг “Эх дэлхийн цаг” үйл ажиллагаа өнөөдөр болно.

“Дэлхий дулаарал, уур амьсгалын өөрчлөлт”-ийн эсрэг, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад дэлхий нийтээрээ нэгэн зэрэг дуу хоолойгоо нэгтгэн 20:30-21:30 цагийн хооронд гэрэл болон бусад цахилгаан хэрэгслээ унтрааж оролцох юм.

Энэхүү арга хэмжээгээр дэлхийн өнцөг булан бүрт аж төрдөг хүн бүр байгалийн нөөц хомсдож байгаа асуудалд санаа зовниж буйгаа илэрхийлж, эрүүл гарагийн төлөө “саналаа өгөх” юм. Энэ үйл ажиллагаанд нэгдэж дэмжиж буйгаа илэрхийлж нэг цагийн турш гэрлээ унтраахад л хангалттай аж. 2007 онд Австралийн Сидней хотоос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү ажиллагаа нь 2017 он гэхэд хүн төрөлхтний бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн том арга хэмжээ болж чадсан байна.

Гэрэл зургийг: MPA.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55264
0 эможи
keyboard_arrow_up