Like дараад л БАЙРТАЙ болно гэж байхгүй

2018 оны 3 сарын 22

Нийгмийн сүлжээний хэрэглээ өсөхийн хэрээр хүмүүс ихэнх цагаа Facebook, Twitter-т өнгөрүүлэх болжээ. Ялангуяа Facebook дээрх хуудас, группийн гишүүдийн тооноос хамааран компани, аж ахуй нэгжүүд худалдан авдаг болсноор хуудас, группийн хэрэглэгчдийн тоонд өндөр ач холбогдол өгөх болсон юм.

Мэдээж хэрэг хүмүүсийн сонирхолд үндэслэн бүлэг үүсгэж, тэр нь тухайн сэдвийнхээ дагуу амжилттай яваа олон групп, хуудас бий. Харин үүний зэрэгцээ том, том шагнал амласан, богино хугацаанд олон хүн цуглуулж, хуудасныхаа хэрэглэгчийн тоог нэмээд зардаг этгээдүүд бас байдаг.

Жишээлбэл “McDonalds Монголд орж ирэх гэж байгаа учир iPhoneX утасны бэлэгтэй урамшуулал зарлалаа”, “Хамгийн сүүлийн үеийн Land Cruiser хожоорой” гэх мэт. Хамгийн сүүлийн жишээ гэхэд байр амласан тохиолдол байв.

Энэ төрлийн зарлал, урамшуулал нь бүгд хуурамч мэдээллийн нэг бөгөөд хэрэглэгчдийн итгэл үнэмшил дээр тоглож, өөрсдөө ашиг олдог. Нэг талаас харахад хэн нэгэнд бодит хохирол учраагүй хэдий ч ирээдүйд тухайн хуудсыг хэн ч ашиглаж, ямар ч мэдээллээ түгээж болно. 

Харин тэр хэрээр таны цахим орчин дахь хэрэглээнд нөлөөлж, хүсээгүй мэдээллийг хүргэж байх юм. Өнөөдрийн байдлаар чанараасаа шалтгаалаад 50 мянган хэрэглэгч бүхий хуудас гэхэд 100-500 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна.

Хамгийн гол нь хэрэглэгчид хуурамч мэдээллийг ялгаж, өөрт хэрэгцээгүй зүйлсийг бусадтай хуваалцахгүй байхад анхаарах хэрэгтэй. Учир нь хэн нэгэн этгээд зүгээр Like дарсны төлөө өндөр хэмжээний шан, харамж амлаж буй нь ямар нэгэн сэжигтэй зүйлийн эхлэл юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55178
0 эможи
keyboard_arrow_up