“Хэргийн газрын үзлэг“ тэмцээнд цагдаагийн ахлах дэслэгч Б.Цэндээхүү түрүүллээ

2018 оны 3 сарын 19

"Хэргийн газрын үзлэг" тэмцээнд цагдаагийн ахлах дэслэгч Б.Цэндээхүү түрүүлсэн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс санаачлан Мөрдөн байцаах алба, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран "Хэргийн газрын үзлэг" тэмцээнийг зохион байгуулсан байна.

Монгол цэргийн өдрийг тохиолдуулан зохион байгуулсан энэхүү тэмцээнд тус цагдаагийн хэлтсийн 18 мөрдөгч өрсөлдсөнөөс цагдаагийн ахлах дэслэгч Б.Цэндээхүү түрүүлж, Б.Батсайхан удаалав.

Гуравдугаар байрт цагдаагийн дэслэгч Г.Мөнх-Эрдэнэ шалгарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55014
0 эможи
keyboard_arrow_up