Дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана

2018 оны 3 сарын 19

Arslan.mn

Цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор УБЦТС ТӨХК-аас жил бүр хийдэг урсгал засвар энэ сарын 12-ны өдрөөс эхэлжээ.

Хуваарийн дагуу өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана. 

19III

Баянзүрх

10:30-17:30

10, 23-р хороо Улиастайн 1, 3, 3А, 3Б, 3В, 15, 18, 24, Төмөр замын 27, Сургуулийн 1, 3, 4, 7, Хангамжийн 1-4, Улаанхуарангийн 1-16, Баатархайрханы 1, 4, 5, 6, 9-р гудамж, 6-р цэцэрлэг, 012-р Цэргийн анги, Жэсонтаян ЗБН, Цэнд-Оюу ББН, Асио 73-р дэлгүүр, Хөх тэгри, Мяралзаа, Азийн тулгуур, Хан түмэн, Дүлихэ, Асгат сервис, Хөдөөгийн Тээвэр, Эх хөгжил, Бриллиант, Агро тех импекс ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Чингэлтэй

11:00-13:00

6-р хороо Улаанбаатар синема кино театр

13:00-15:00

4-р хороо Төрийн үйлчилгээ УҮГ

Хан-Уул

10:30-18:00

4, 5-р хороо 41, 34-р сургуулиуд, 12, 145, 71-р цэцэрлэгүүд, 19-р ясли, Хан-Уул УҮГ, АТС-37, Яармаг, Арцатын гудамж

Сонгинохайрхан

11:00-13:00

 

Засварын хуваарийг хэрэглэгчдэд www.tog.mn вэб сайтаар сар бүр,  www.facebook.com/UBEDN хуудсаар өдөр бүр хүргэж, мөн засварын ажил эхлэхээс өмнө гэрээнд бүртгэлтэй гар утсанд мессеж илгээх хэлбэрээр урьдчилан мэдээлдэг юм байна.

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлнэ гэдгийг УБЦТС-аас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55013
0 эможи
keyboard_arrow_up