Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

2018 оны 3 сарын 18

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018 оны 03 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг, бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс,  Онон, Улз, Халх  голын хөндийгөөр 4-9 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Туул, Тэрэлж, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 11-16 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.

2018 оны 03 дугаар сарын 19-нөөс 03 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54992
0 эможи
keyboard_arrow_up