ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДАД ШАГНАЛ ХҮРТЭЭЛЭЭ

2018 оны 3 сарын 16

Arslan.mnArslan.mn

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн хөгжсөний түүхт 97 жилийн ой, Монгол цэргийн баярын өдөр ирэх ням гарагт тохионо. Энэхүү өдрийг угтан өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гарган ажиллаж, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа.

Arslan.mn

Тус шагналыг УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга Дотоодын цэргийн командлагч, Цагдаагийн хурандаа С.Баасанжав нар гардуулсан юм. 

Arslan.mn
Цэргийн гавъяаны одонгоор Цагдаагийн ерөнхий газрын хяналт шалгалт үнэлгээ, Дотоодын  аудитын хэлтсийн ахлах байцаагч цагдаагийн Дэд хурандаа Д.Бөхөө, Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын ахлах мэргэжилтэн цагдаагийн Дэд хурандаа Ц.Мягмарсүрэн, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн ахлах мөрдөгч цагдаагийн Дэд хурандаа Х.Цэрэнбадам, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч Дэд хурандаа Ч.Мөнхчулуун, Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэсгийн Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга цагдаагийн Дэд хурандаа Ш.Мөнхбат, мөн газрын эрүүлжүүлэх, саатуулах төвийн дарга  цагдаагийн Дэд хурандаа П.Энхбаяр, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн дарга цагдаагийн Дэд хурандаа С.Энхзаяа, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Л.Бат-Эрдэнэ болон бусад алба хаагчид шагнагдлаа.  

Arslan.mn

Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч Дэд хурандаа Ч.Мөнхчулуун: 

"Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны түүхт 97 жилийн ойн мэндийг нийт Цагдаа, Онцгой байдал болон Цэргийн мөрдөс нэгт хамтран зүтгэж байгаа хамт олондоо хүргэж байна. Энэ олон, олон хамт олонтой ажиллаж байлаа. Тэдгээр хамт олондоо мөн баярын мэндийг хүргэж байна. Та бүхэн сайхан баярлаарай." хэмээлээ. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

ФОТО

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54978
0 эможи
keyboard_arrow_up