УИХ-ын гишүүн Ж.Батзандан С.Зоригийн хэргээр 429, 407 дугаар ангиудад уулзалт хийлээ

2018 оны 3 сарын 16

Arslan.mn

Өнөөдөр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй хүмүүстэй УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ар гэрийнхнийх нь хүсэлтийн дагуу уулзлаа. Учир нь энэ хэрэгтэй холбоотой эсрэг тэсрэг байр суурийг хууль хяналтын байгууллага болоод ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарын ар гэрийнхэн удаа дараа олон нийтэд мэдээлсэн.

Ял шийтгүүлсэн хүмүүсийн ар гэрийнхэн зарим нотлох баримттай санал нийлэхгүй байгаа талаар өнгөрсөн сард сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Тухайлбал, Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа “Би хилс хэргээр зовж байгаа хүүгийнхээ төлөө явж байгаа эх хүн байна. С.Зоригийн хэргийг илрүүллээ гэсэн нэрийн дор худал хуурмаг шүүх хурал болж өнгөрсөн. Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат сүүлд хэвлэлд ярилцлага өгсөн билээ. С.Зоригийн хэргийн захиалагч нь одоо хүртэл илрээгүй байхад гурван хүнийг ялласан. Ийм хуулийн заалт байдаг юм уу. Тагнуул, хуулийнхан миний хүүд элдэв арга хэрэглэж, тариа хийж, ухаан санааг нь солиоруулж, худлаа зүйл яриулснаа нотлох баримт болгосон” хэмээн ярьсан байдаг.

Харин Т.Чимэгээгийн ах Т.Хүрэлбат “Энэ хэрэгт ял шийтгүүлсэн гурван хүнийг айл шатааж, нэг гэр бүлийн хүмүүсийн амь насыг нь хохироосон гэдэг. Гэтэл тухайн үед Орхон аймгийн Онцгой байдлын газраас нотломж гаргасан байдаг. Үүнд, “Гал түймэр гарсан шалтгааныг хэргийн газрын үзлэг, гэрчүүдийн тодорхойлолтоор гал цахилгаан ашиглалтын буруугаас гарсан” гэж дүгнэсэн. Үүнээс гадна хуулийн байгууллагынхан 20 жилийн өмнө байрны гадаа байсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан. Гэтэл энэ хэргийн амьд гэрч болох Б.Булган байсаар байтал тэр хүнийг гэрч биш хэмээн тайлбарласан” хэмээн мэдэгдсэн билээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Гэрэл зургийг: MPA.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54977
0 эможи
keyboard_arrow_up