Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт боллоо

2018 оны 3 сарын 16

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Гамшгаас хамгаалах штаб, БГД-ийн Онцгой Байдлын Хэлтэстэй хамтран “Гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх сургалт”-ыг зохион байгуулж, нийт 318 эмч, ажилчид оролцлоо.

Уг сургалтаар Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль болон гал түймэр, гамшгийн тухай ерөнхий ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, манай улсад гарч буй гал түймрийн өнөөгийн нөхцөл байдал, гарсан гал түймрийг унтраах арга, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг хэрэглэх талаар дадлага сургалтыг зохион байгууллаа. Сургалт нь нийт ажилчдын оролцоог ханган, багийн хэлбэрээр явуулсан нь үр дүнтэй, өгөөжтэй байсныг онцлон тэмдэглэж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54963
0 эможи
keyboard_arrow_up