Монгол компаниудыг олон улсын зах зээлд гаргах төсөл хэрэгжүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ

2018 оны 3 сарын 15

Arslan.mn

Монголын Мэдээлэл технологийн үндэсний парк (IT Park), Азийн Бизнесийн Холбоотой хамтран Монголын гарааны болон жижиг дунд бизнесүүдийг олон улсын зах зээлд гаргах мөн технологид суурилсан бүтээлч энтрепренёруудыг бэлтгэх зорилготой хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зуран хамтран ажиллаж эхэллээ.

Төслийн хүрээнд дараах хамтарсан үйл ажиллагаануудыг хийхээр төлөвлөж байна. Үүнд:

  • Гарааны болон жижиг дунд бизнесүүдийг зүүн өмнөд Азийн зах зээлд зуучлах “Экспортын хурдасгуур хөтөлбөр”;
  • МТҮПн 3-р давхарт “Educated Space” хамтын оффис (Coworking space) байгуулж технологид суурилсан энтрепренёруудад хөнгөлттэй нөхцлөөр дэмжлэг үзүүлэх. Мөн хамтын оффист хувь хүний болон бизнесийн хөгжлийн төрөл бүрийн сургалт, арга хэмжээг 7 хоног бүр зохион байгуулах;
  • Сингапур, Малайз, Тайланд зэрэг зүүн өмнөд Азийн хөгжингүй улсуудын гарааны бизнесийн бойжуулалтын хурдасгуур болон инкубаторын хөтөлбөрт Монголын гарааны компаниуд болон олон улсын зах зээлд зориулсан төслүүдийг бойжуулах, байршуулах;
  • Монголын оюутан залууст энтрепренёр сэтгэлгээг төлөвшүүлэхбогино болон дунд хугацааны хөтөлбөрийг 2018 оны 3р сараас эхлэн их сургуулиудтай хамтран хэрэгжүүлэх;

Arslan.mn

МТҮП нь Засгийн газрын 2016 оны 194-р тогтоолын хүрээнд төрөөс мэдээллийн технологийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээллийн технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, гарааны компанийг бойжуулан төлөвшүүлэх, шилдэг энтрепренёрийг бэлтгэх, гадаад аутсорсингийн үйл ажиллагааг дэмжих чиг үүрэгтэй байгууллага юм. 

Шилдэг энтрепренёруудыг бэлтгэх урт хугацааны төслийн хүрээнд хийгдэж буй энэхүү хамтын ажиллагааны гэрээ нь Монголын мэдээллийн технологийн гарааны бизнесүүдийг  хөгжүүлэх, гарааны компанийн эко системийг төлөвшүүлэх болон мэдээллийн технологийг экспортийн тэргүүлэх чиглэлийн нэг болгоход томоохон алхам болж байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54927
0 эможи
keyboard_arrow_up