Б.Баярмагнай: Насанд хүрсэн хүн бүр үйлчлүүлэх боломжтой
“Fantasy sex shop” дэлгүүрийн эзэн Баярмагнайтай хийсэн ярилцлагыг толилуулж байна. Сайн байна уу? Та өөрийгөө болон компанийнхаа талаар бидэнд танилцуулна уу?
Сайн байна уу? Намайг Б.Баярмагнай гэдэг. Би 1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Анагаах ухааны Дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Манай компани 1997 онд үүсэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй 17 жил үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эрүүл мэндийн байгууллага юм.
Танай байгууллага яг ямар төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг вэ?
Манай компани ДОХ, БЗХӨ, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хэвтрийн, ганц бие хүмүүсийн физиологийн хэрэгцээг хангах зорилгоор бэлгэвч, полимер материалан хиймэл эрэгтэй, эмэгтэй эрхтэн, бэлгийн үйл ажиллагааг сайжруулах багаж хэрэгсэл, эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнийг улсын хэмжээнд импортолж, ханган нийлүүлж, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж байна. Мөн насанд хүрэгчид , гэр бүл, хосуудын бэлгийн үйл ажиллагааг дэмжих зориулалтаар ашигладаг бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж, хүмүүст мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөө өгч байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу http://economics.zaluu.com/index_med.php?id=2269