ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН баг тэргүүллээ

2018 оны 3 сарын 12

Image may contain: 9 people

Монгол цэргийн өдрийг угтан Зэвсэгт хүчний Жанжин штабаас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдах бүрэлдэхүүний дунд зохион байгуулсан спортын нөхөрсөг уулзалт, тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын баг тэргүүллээ.

Image may contain: 7 people

Оролцогчид буудлага, билльярд, гар бөмбөгийн тэмцээнээр өрсөлдсөн бөгөөд буудлагын тэмцээн энэ сарын 9-ний өдөр болж Тагнуулын ерөнхий газрын баг 154 оноогоор 1 дүгээр байрт, Цагдаагийн ерөнхий газрын баг 147 оноогоор хоёрдугаар байрт шалгарсан бол Хуурай замын цэргийн командлалын баг гутгаар байр эзэлжээ.

Билльярдын тэмцээнд манай тамирчид дэд байр эзэлж, БХЯ-ны баг тэргүүлж, ХХЕГ-ын баг гутгаар байрт шалгарсан байна. Гар бөмбөгийн тэмцээнд 10 багийн 80 тамирчин өрсөлдсөнөөс Цагдаагийн ерөнхий газрын баг тавдугаар байр эзэллээ. Ийнхүү гурван тэмцээний нийлбэр дүнгээр Цагдаагийн ерөнхий газрын баг тэргүүн байр эзэлж цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Нөхөрсөг, уулзалт тэмцээнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хуурай замын цэргийн командлал, Агаарын цэргийн командлал, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штабын 150 алба хаагч оролцож хурд хүч, авхаалж самбаа сорьсон юм.

Image may contain: one or more people, people playing sports and basketball court

Image may contain: 12 people, people standing

Image may contain: 6 people, basketball court

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54784
0 эможи
keyboard_arrow_up