Олон улсын шинэ нисэх буудлын барилгын ажил шаардлага хангахгүй байна

2014 оны 7 сарын 07

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлын ажилд шалгалт хийжээ. Онгоц хөөрч, буух зурвасын барилга угсралтын ажлын техникийн шаардлагад суурийн доод үеийн ширхэглэлийн бүрэлдэхүүн тусгагдаагүй, цементээр бэхжүүлсэн суурийн нягтын хэмжээ стандарт хангахгүй байгаа нь шалгалтаар илэрчээ.

 

Харин илэрсэн зөрчлийг төслийн удирдлага, захиалагч, гүйцэтгэгч, зөвлөх компаниуд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, барилгын ажлыг чанар, стандартын дагуу хийж гүйцэтгэх шаардлагатайг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулсан байна.
Нисэх онгоц хөөрч, буух зурвасын газар шорооны ажлыг ”Насны зам”, “Нэйшнл девелопер” компани, цутгамал хонгил байгууламжийг “Очир төв”, терминал, гүүрийг БНХАУ-ын “Сайноохидро бюро 9”, хөөрч, буух зурвасын цементээр бэхжүүлсэн суурт, хучилтыг БНСУ-ын “Сунгдо Гонсол Сувон” компани гүйцэтгэж байна. Энэ жил хөөрч буух зурвасын барилгын ажлын хүрээнд ухмалын болон далангийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн нисэх буудлын 261у/м терминал гүүрийн суурийн ажлыг эхлүүлээд байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5472
0 эможи
keyboard_arrow_up