"Үндэсний соёлын өвийг бүртгэн баримтжуулах 2 дахь шатны хөтөлбөр"-ийг баталлаа
2014 оны 7 сарын 07
"Үндэсний соёлын өвийг бүртгэн баримтжуулах 2 дахь шатны хөтөлбөр"-ийг баталлаа. 2006-2008 онд "Үндэсний соёлын өвийн мэдээллийг тоон системд оруулан хадгалах хөтөлбөр" хэрэгжүүлж, 35 музейн өвийг бүртгэн баримтжуулсан байдаг.
Гэвч ихэнх аймаг, сумын соёлын өвийн бүртгэлийн санг хариуцах эзэнгүй, техник төхөөрөмжгүй байсны улмаас хөтөлбөрт хамруулалгүй үлдээжээ.
Дашрамд хэлэхэд манай улс 1996 оноос соёлын өвөө бүртгэн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 41950 дэсийн 66712 ширхэг үзмэр, эд өлгийн зүйл, 2028 дурсгалт газрын 23287 ширхэг түүх, соёлын дурсгал, 6742 соёлын биет бус өвлөн уламжлагчийн талаарх мэдээллийг бүртгэж хадгалаад байгаа юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
5469
0 эможи