ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР: Сэтгүүлчдэд зориулсан 3 сарын тэтгэлэг зарлагдлаа

2018 оны 3 сарын 07

Arslan.mn

Сингапурын үндэсний их сургуулийн “Asia Journalism fellowship” тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Сингапурын Үндэсний их сургуулийн харъяа Ли Куан Ю-гийн нэрэмжит сургуулийн Бодлого судлалын хүрээлэнтэй хамтран Темасек сангаас 2018 оны долдугаар сарын 16–наас аравдугаар сарын 5-ны өдрүүдэд “Asia Journalism Fellowship 2018”  хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ.

Хэвлэл мэдээллийн харилцааг хөгжүүлэх, үндэсний хэвлэл мэдээллийн байгууллагуудын гадаад харилцаа, хамтын ажиллагааг дэмжих,  дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг чадваржуулах зорилго бүхий уг хөтөлбөр нь 2009 оноос хойш хэрэгжсэн, Азийн 15 гаруй орны сэтгүүлчдэд зориулсан 3 сарын бүрэн тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд оролцогчид бүс нутгийн төлөв байдал, сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудлууд болон бусад тодорхой чиглэлээр семинар, сургалтад хамрагдах юм.

Тэтгэлгийн шалгуур: 

-Мэргэжлийн сэтгүүл зүйн салбарт 5-аас дээш жил ажилласан туршлагатай;

-Сэтгүүлч мэргэжлээр ажил хөдөлмөр эрхэлж буй;

-Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй /англи хэлний түвшин тогтоох шаардлагатай хэмээн үзвэл шалгаруулахад ярилцлаганд орно/ байх зэрэг болно.

Тэтгэлгийн хэмжээ: 

Хөтөлбөрт хамрагдсан оролцогчдын нислэгийн зардал, 3 сарын хугацаанд байрлах байр, зам хоногийн хэрэгцээний мөнгө зэргийг олгох бөгөөд оролцох сонирхолтой сэтгүүлчдийн материалыг 2018 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл applications@ajf.sg  цахим шуудангаар хүлээн авч байгаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.ajf.sg цахим хуудаснаас авна уу.

Эх сурвалж: ГХЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54647
0 эможи
keyboard_arrow_up