“Март 8” үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ

2018 оны 3 сарын 07

ОХУ-ын Санкт Петебург хотын Репиний Уран Зургийн Академид хэсэг багшилж, саяхнаас эх орондоо суурьшин, бүтээлээ туурвиж буй авъяаслаг уран бүтээлч Б.Отгонтүвдэнгийн олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Март 8” үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 2-нд Art Space 976-д болсон.

Уран бүтээлч Б.Отгонтүвдэн монгол ахуй, хөрөг болон түүхэн бүтээлүүдээр олны танил болж байсан бол энэ удаагийн бүтээлүүд нь минимал шинжтэй болсны сацуу зөөлөн, тайвшрам мэдрэмжийг өгөх аж.

Түүний талаар оросын урлаг судлаач мэргэжилтэн Татьяна Троицкая “Уран зургийн төрөл, зурах арга барил, сонгодог сэдвийн хувьд Отгонтүвдэн яах аргагүй реалист чиглэлийн, тэр дотроо романтизм сургуулийн уран бүтээлч мөн” гэж тодорхойлжээ.

“Дээр үед Оросын уран бүтээлчид Италийн байгалийг шүтэн биширч байсан шиг миний өгүүлэх уран бүтээлч уран бүтээлийн онгод, өнгө аясыг нарлаг Дундад тэнгисээс бус, бага наснаас нь танил болсон эх орныхоо байгалийн цог жавхаагаас олж байна. Өөрөөр хэлбэл тэрээр мэргэжлийн ур чадвартаа тулгуурлан зургуудаараа үндэсний урлаг бүтээж байна. Энэ бол түүний сонгосон замнал. Энэ залуу уран бүтээлчээс бид маш олон содон бүтээл  туурвиж, өндөр амжилтад хүрэхийг зүй ёсоор хүлээх болно” гэжээ.   

Үзэсгэлэн Жамъян Гүний гудамж, Чойжин Сүйтс цогцолборын I давхарт байрлах Art Space 976 үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 26-ыг дуустал үргэлжилнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54631
1 эможи
keyboard_arrow_up