Бороо орно. Улаанбаатарт 17 градус дулаан байна
Малчид, ард иргэдийн анхааралд
Өнөөдөр ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2014 оны 07 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, баруун болон зүүн зүгийн зарим газраар, говийн нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 16-18 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 90 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2014 оны 7 дугаар сарын 08-наас 2014 оны 7 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
8,9-нд баруун болон төв, зүүн зүгийн нуттгаар, 10-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төв, зүүн, говийн нутгаар,11-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8,9-нд зүүн зүгийн нутгаар, 11-нд баруун зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, Говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.