ФОТО: Эмэгтэй зураачид хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдэд хандив өгнө

2018 оны 3 сарын 07

Arslan.mn

Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сан, Монголын энтрепрнёр эмэгтэйчүүд төрийн бус байгууллага хамтран гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд зориулан хандив цуглуулахаар болжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Монгол хатад” Монголын эмэгтэй уран зураачдын зургаар  үзэсгэлэн гаргалаа.

Уг үзэсгэлэн энэ сарын 7, 8-ны өдрүүдэд 10.00-17.00 цаг хүртэл үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг худалдах юм.

Монголын энтрепренёр эмэгтэйчүүд ТББ Маяара төслийн “Монгол хатад” бүтээгдэхүүн болон уран зургаас олсон ашгийнхаа тодорхой хувийг НҮБ-ийн Хүн амын сангаас дэмждэг Нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хандивлана. Уг төвүүд нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө, сэтгэл зүй нийгмийн халамж үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж, түр хоргодох байр бүхий цогц үйлчилгээг нэг дор үзүүлдэг. Энэ нь хохирогчийг тусламж үйлчилгээ хүртэхийн тулд тал тал тийш явж, дахин хүчирхийлэлд өртөхөөс сэргийлдэг.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54626
0 эможи
keyboard_arrow_up