Чанаргүй шатахууныг хэрхэн таних вэ?

2018 оны 3 сарын 07

Arslan.mn

Шатахуун хийлгэхээр зогссон жолооч нар эдгээр зөвлөгөөг дагахгүй байж мэднэ. Учир нь цаг хугацаа их шаарддаг. Гэхдээ эдгээр зөвлөгөөг санаж явахад илүүдэхгүй юм.

1.Энгийн арга. Ердийн цагаан цаас аваад, бензинд норго. Хэрвээ бензин цаасны гадаргуугаас ууршсаны дараа цаас дахин цэв цэвэрхэн байвал, түлш чанартай гэсэн үг.Хэрвээ цаасан дээр тослог толбо үлдвэл, бензинд хольц байгаа хэрэг. Ийм бензинийг авах уу, үгүй юу гэдэг нь таны шийдэх асуудал.

2. Давирхайтай бол. Хэдэн дусал бензинийг шилэн дээр дусаагаад, шатаа. Хэрвээ шилэн дээр цагаан толбо үлдвэл , энэ түлшинд давирхайбайхгүй, байлаа гэхэд маш бага хэмжээтэй байна гэсэн үг.

Харин хэрвээ шараас хүрэн өнгийн толбо үүсвэл, энд давирхайн хольц зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа хэрэг. Харин шилэн дээр шингэн үлдсэн бол, бензинддизелийн тосбайна гэсэн үг.

3. Өнгө. Тунгалаг шилэн саванд бензин хийгээд, шилнийхээ араас гэрэл рүү хар. Бензиний өнгө бага зэргийн шар өнгөтэй байх ёстой. Бензинд маш өчүүхэн марганц хий. Хэрвээ ингэсний дараа бензин ягаарвал бензинд ус байгаа хэрэг.Туршилт хийсэн савыг хаях нь дээр.

4. Арьс. Өөрийн биеэс илүүзүйлийг олоход хэцүү. Арьсан дээрээ юмуу хуруун дээрээ бензин дусаагаад, арч. Бензин ууршсаны дараа арьс хуурай байвал, бензин асуудалгүй. Харин тослог болвол хольц байгаа хэрэг.

5. Үнэр. Үнэрлэх мэдрэмж сайн байх нь түлшийг шалгахад их тус болж чадна. Чанартай түлш ямар үнэртэй байдгийг туршлагатай жолооч нар андахгүй. Нафталин юмуу хүхэр-устөрөгчийн хольцны үнэрийг мэдэж болно. Ийм түлшийг худалдан авах хэрэггүй.

 

Эх сурвалж: www.bataar.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
54600
5 эможи
keyboard_arrow_up