Улаанбаатарт 23 хэм дулаан, бороо орно

2014 оны 7 сарын 06

Өнөөдөр баруун болон төвийн нутгаар, маргааш ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Дорнод Монголын тал нутгаар 23-28 градус, говийн бүс нутгаар 29-34 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 21-23 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5460
0 эможи
keyboard_arrow_up