Ардын хувьсгалаас хойшх анхны Монгол лхаарамбаар Д.Жавзандорж тодорлоо

2018 оны 3 сарын 06

Arslan.mn

Ардын хувьсгалаас хойш Монголд анхны лхаарамба цолыг Д.Жавзандорж лам амжилттай хамгаалсан талаар Сумади Гирди төвөөс өнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгнө.

Сүхбаатар аймгийн бурхан шашны төв Эрдэнэмандал хийдийн дэд хамба Н.Цамбанүрдэв:

"Бурхны шашин дотроо таван бага ухаан, таван их ухаан гэж байдаг. Буддын гүн ухааны таван ботийг 16 жилийн хөтөлбөртэйгөөр суралцаж дүүргэн лхаарамбын шалгалтад орох эрх авдаг. 

Энэтхэгт гүн ухаанаар суурилж суралцдаг Гэлүгбийн найман сургуулийн 10,000 орчим лам бий. Үүнээс шилэгдсэн лам нартай бүтэн зургаан жилийн турш өрсөлдөн шалгалт өгч байж лхаарамба цол авдаг. Тэгэхээр энэ нь эгэл жирийн бидний санаанд багтамгүй гайхамшигтай хөдөлмөр, оюун ухааны хүч. Лхаарамба цолыг хэн болгон авдаггүй. 

Бидний багш Д.Жавзандоржханд дээдэс зургаан жилийн дөрвөн жилд нь шалгалтдаа тэргүүлж, хоёр жилд нь дэд байранд орсон байдаг. Ийнхүү Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж чадсан. Энэ талаар дэлхий нийтээр ярилцаж байна.

Багш маань 11 настайгаасаа лам болж, 1991 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд шавилан бурхны ном үзэж эхэлсэн. Улмаар Улаанбаатар хотод Зүүн хүрээ Дашчойлин хийд, Гандантэгчилэн хийдийн Дашчоймпил дацанд Буддын гүн ухаанд суралцсан.  

Одоогийн байдлаар Лхаарамба Д.Жанзандоржхандын 300 гаруй шавь байгаа" гэлээ.

 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54571
0 эможи
keyboard_arrow_up