"Улаанбаатар их сургууль" багийн тэргүүлэл үргэлжилсээр...
18 дахь удаагийн Үндэсний “Нийслэл лиг 2014” тэмцээний 13 дахь өдрийн тоглолт “Улаанбаатарын Мазаалайнууд” – “Улаанбаатар Их Сургууль”, клубүүдийн хооронд явагдаж 0:2 харьцаагаар “Улаанбаатар Их Сургууль” баг ялалт байгууллаа. “Улаанбаатар Их Сургууль”-ийнхан одоогоор 4 тоглолт хийснээс 3 хожил, 1 тэнцээгээр 10 оноо авч “Нийслэл Лиг 2014” тэмцээний эхний тойргийг тэргүүлсээр байна.
Тоглолтын эхний үед багууд гоол оруулаагүй тул 0:0 харьцаагаар завсарласан. Харин 73 дахь минутад “Улаанбаатар Их Сургууль” багийнхан Г.Ёндонжамцын гоолоор тэргүүлж эхэлсэн бол 2 дахь гоолыг 88 дахь минутад Юсуке Минами гоолдож багтаа 5 дахь хожлийг авчирлаа.
ТОГЛОЛТ №13
“УЛААНБААТАРЫН МАЗААЛАЙНУУД” 0:2 “УЛААНБААТАР ИХ СУРГУУЛЬ”
ГООЛ: Г.Ёндонжамц 73’ (1:0), Юсуке Минами 89‘(2:0)
ШАР ХУУДАС: Г.Баярсайхан 27’, Ц.Баянжаргал 89’
УЛААНБААТАРЫН МАЗААЛАЙНУУД: Н.Батжаргал, Э.Наранбаатар, Ц.Баянжаргал, Б.Билгүүн, Д.Батцэнгэл, Б.Пүрэвхүү, М.Билгүүн (Э.Билгүүн 76’), Б.Бат-Эрдэнэ, Б.Номинбаяр, О.Гиваабаасан (М.Даваадорж 62’), Ч.Алтангэрэл (Б.Тэлмүүн 45’)
УЛААНБААТАР ИХ СУРГУУЛЬ: Э.Ганзориг, О.Очбаяр, М.Тэлмүүн, П.Алтантулга, Э.Пүрэвдорж, М.Сайнхүү (С.Наранбаатар 59’), Г.Баярсайхан, Б.Батмагнай, А.Хонгорзул (Э.Ганцогт 59’), Юсуке Минами, Г.Ёндонжамц
ШҮҮГЧ: Э.Ариунболд (Талбайн шүүгч), Б.Даваасүрэн (Туслах шүүгч-1), Т.Галдансүх (Туслах шүүгч-2), Э.Нямсайхан (4-р шүүгч)