Оргосон хоёр этгээдийг шуурхай баривчилжээ

2018 оны 3 сарын 05

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ШШГ-хэсгийн Цагдан хорих байрнаас эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан этгээдүүд гуравдугаар сарын 02-03-нд шилжих шөнө оргон зугтсан байна.

гэмт этгээд зурган илэрцүүд

Оргодлуудыг гуравдугаар сарын 03-өдрийн 12:00 цагийн орчимд Сэлэнгийн аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид мөн ШШГЕГ-ын тусгай ажиллагааны алба хаагч нар хамтран илрүүлж баривчилжээ.

Сэлэнгэ аймгийн цагдаагаас 30 алба хаагч, ШШГЕГ-аас 50 алба хаагчид шуурхай ажилласан байна.

Уг этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 21.11-т заасан оргон зайлах зүйл анги мөн оргон зайлах явцдаа хулгайлах төрлийн гэмт хэрэг үйлдсэн учир эрүүгийн хуулийн 17.1.2.1-т заасан зүйл ангиудыг нэмж сонсгон яллагдагчаар байцаан, мөрдөн шалгах ажиллагаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтэст үргэлжилж байгаа аж.

 

 

Эх сурвалж: ЦЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
54536
1 эможи
keyboard_arrow_up