Ч.МӨНХБАЯР: Бүтэхгүй байх магадлал нь 75 хувь гэгдсэн ТӨСЛИЙГ үргэлжлүүлэх шаардлагагүй

2018 оны 3 сарын 05

Arslan.mn

Нууц мега төслүүдийг илчилж, хуйвалдсан улстөрчдийг шалгуулах асуудлаар иргэний хөдөлгөөнүүд хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 

"Нэгдсэн Монгол" хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаяр "Монгол Улсын Засгийн газраас зарласан Багануурын 700 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцын концессын шалгаруулалтад БНХАУ-ын "Цөмийн энергийн барилгын 22-р товчоо" гэх барилгын цэргийн нэгж болон Пинтао групп компанийн нэгдлээс бүрдсэн консорциум шалгарсан.

Улмаар "Багануур Холдинг Лимитед" компанийг Хонг Конгод болон, түүний охин компани болох "Багануур Пауэр" ХХК-ийг Монгол Улсад байгуулан концесс эзэмшигчээр бүртгүүлж, концессын гэрээ байгуулан 2015 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдөр гарын үсэг зурсан.

Концессын хугацаа нь барилгын хугацаа болон ашиглалтын хугацааг оролцуулан нийт 25 жилийн хугацаатайгаар барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй байгуулсан. 700 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц, түүний дагалдах байгууламжуудад 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатай.

Нүүрсний хангамж нь маргаантай, тодорхойгүй төлөвт орчихсон, асар үнэтэй цахилгаан хүчээр нийлүүлэх заалттай, бүтэхгүй байх магадлал нь 75 хувь гэгдсэн, үргэлжлүүлэх шаардлага байхгүй. Үүнийг Засгийн газар, холбогдох яамд нь эртхэн анхаарч зогсоох шаардлагатай" гэлээ. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
54523
1 эможи
keyboard_arrow_up