Долоо хоногийн дундаас дулаарч, нэмэх градус хүрнэ

2018 оны 3 сарын 05

Arslan.mn

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн байх бол баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.

Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 11-16 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ, цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 8-10 градус хүйтэн байна.

Гуравдугаар сарын 06-наас 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

6-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 9-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.

Салхи 6-нд ихэнх нутгаар, 7-нд говь талын нутгаар, 9-нд зарим газраар секундэд 12-14 метр, 8-нд Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна.

6-нд нутгийн баруун хагаст, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч бусад хугацаанд өдөртөө дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Та ойрын өдрүүдийн цаг агаарын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54518
0 эможи
keyboard_arrow_up