Шүүгчдийг тусгай хөтөлбөрөөр сонгон шалгаруулдаг боллоо

2014 оны 7 сарын 04

 АНУ-ын "Олон улсын хөгжлийн агентлаг"-ийн санхүүжилтээр Азийн сангийн хэрэгжүүлж буй "Засаглал, ил тод байдлыг дэмжих" төслийн хүрээнд "Шүүгчийн сонгон шалгаруулалтын систем"-ийг "Интерактив" ХХК хийж гүйцэтгэсэн билээ.

 

Шүүхийн шинэтгэл дэхь технологийн дэвшлийн онцлох, томоохон үйл явдлын нэг болох тус системийн нээлтийн ажиллагаа "Пума империал" зочид буудлын ёслолын танхимд өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн мэргэшлийн хороонб дарга Т.Уранцэцэг тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Франсис А.Донован, АНУ-ын Азийн сан, "Интерактив" ХХК-ийн төлөөллүүд оролцсон юм.

2014 оны эхний хагас жилд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар 4 удаагийн буюу нийт анхан болон давж заалдах шатны 70 шүүгчийн, анхан болон давж заалдах шатны 78 шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдаж, шалгалтыг тус системээр амжилттай явуулсан. Тус системээр шүүгчийн сонгон шалгаруулалтыг явуулснаар нийт 612 нэр дэвшигчийн баримт бичгийн бүртгэлийг хийж, 403 нэр дэвшигчдээс 11 ээлжийн 58 удаагийн 5-6 төрлийн бичгийн шалгалтыг авчээ. Хүн хүч, цаг цаас хэмнэсэн тус системийн үйл ажиллагаа нь шалгалтыг хөндлөнгийн оролцоогүй,шударгаар богино хугацаанд дүгнэх технологийн дэвшлийг шүүхийн шинэтгэлд авчирсан юм. Одоогоор системийн талаар шүүгчийн сонгон шалгаруулалтанд нэр дэвшигчдээс ямар нэгэн гомдол санал гараагүй бөгөөд цаашдаа улам боловсронгуй болохыг нээлтэнд оролцогчид онцолж байв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5446
0 эможи
keyboard_arrow_up