“Зөрчлийн тухай хууль“-ийн дагуу иргэдэд 5.5 тэрбум төгрөгийн торгууль ногдуулжээ

2018 оны 3 сарын 02

Arslan.mn

"Зөрчлийн хуулийн торгох шийтгэлээс өршөөх тухай хууль"-ийн төсөл боловсруулсан талаараа залуу хуульчдын “Хос дэнс” клубийн тэргүүн А.Гантамир өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Бид "Зөрчлийн тухай хууль"-ийн дагуу торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг нэг удаад өргшөөлд хамруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. 

Өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд "Зөрчлийн тухай хууль"-ийн дагуу иргэдэд 5.5 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан байна. Үүний дийлэнх буюу гурав орчим тэрбум төгрөгийн торгуулийг автомашин эзэмшигч, жолооч нарт ногдуулжээ. Нэг жолоочид дунджаар 100,000-200,000 төгрөгийн торгууль хуримтлагдан, төлөгдөөгүй явж байна. 

Нэг жолоочид дунджаар 100,000-200,000 төгрөгийн торгууль хуримтлагджээ.

 

Өрхийн амьжиргаа хүнд, шатахууны үнэ нэмэгдсэн байгаа энэ үед өршөөл үзүүлэх нь иргэдийг санхүүгийн нэг ч гэсэн дарамтаас чөлөөлж байгаа юм. Айл өрх, жолооч нарт тулгамдсан энэ санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, нэг удаа өршөөхөд төсвөөс болон иргэдийн халааснаас ямар ч зардал гарахгүй. Цаасан дээр байгаа торгуулийг л байхгүй болгож байгаа учраас инфляци өсөх, өргөн хэрэглээний барааны үнэ өсөх гэх мэт эрсдэл үүсэхгүй гэдгийг хуулийн төсөл дээр хамтарч ажилласан эдийн засагчид хэлж байгаа.

Өршөөлд хамрагдах торгуулийн төрлүүдэд нэлээд жин дарж байгаа нь жолооч нарт ногдуулсан торгууль байгаа бол дараагийн дугаарт Эрүүгийн хуулиас хасагдсан танхайн хэлбэртэй зөрчлүүдэд ногдуулсан торгууль байна. 

Өршөөлийн хугацааг 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгохоор тусгасан. Зөрчлийн хуулинд баривчлах, эрх хасах гэх мэт олон төрлийн шийтгэлийн хэлбэрүүд байгаа ч зөвхөн торгох шийтгэлийг өршөөхөөр төсөлд заасан" хэмээн ярилаа.

Залуу хуульчдын зүгээс хуулийн төслийг хууль санаачлах эрх бүхий гурван субьект болох Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдээр дамжуулан энэ хаврын чуулганд оруулан, батлуулахаар төлөвлөжээ. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54459
2 эможи
keyboard_arrow_up