Худалдаачид хулгайн утас зарвал мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгана

2018 оны 3 сарын 02

хулгай зурган илэрцүүд

Нийслэлийн цагдаагийн газраас гар утасны худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжийн удирдлага, лангуу түрээслэгч, худалдаа эрхлэгч нарт зөвлөмж гаргажээ.

Хэрэв гар утасны худалдаа эрхлэгчид нь гэмт хэргийн замаар хууль бусаар олдсон, эх үүсвэр нь тодорхой бус гар утас, эд зүйлийг мэдсээр байж худалдан борлуулбал тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгах юм байна.

Он гарсаар нийслэлийн хэмжээнд халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй 474 гомдол, мэдээлэл шалгагдсан байна. Үүний 85.4 хувь нь гар утас, 14.3 хувь нь түрийвч, бэлэн мөнгө алдагдсан байгаа аж. Улмаар гар утас худалдан борлуулдаг хувь хүн, ААН гэмт хэргийн замаар олдсон гар утас, эд зүйлсийг худалдан борлуулах үйл ажиллагаа тасрахгүй байгаа тул ийнхүү зөвлөмж хүргүүлээд байгаа юм байна.

Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйл.Мөнгө угаах

1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;

2.2.байнга тогтвортой үйлдэж;

2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

 

Эх сурвалж: gogo.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54449
0 эможи
keyboard_arrow_up