Нийслэлийн сурагчид энэ сарын 22-ноос амарна

Нийслэлийн бүх сурагчдын 3 дугаар улирлын амралт 3 дугаар сарын 22-ноос 4 дүгээр сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
IV улирлын буюу зуны амралт 1-2 дугаар анги зургаадугаар сарын 1-нээс, 3-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 8-наас эхэлнэ. Харин 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 15-наас амарна.
Аймаг, сум, тосгон, багийн сургуулийн III улирлын амралт 3 дугаар сарын 26-наас 4 дүгээр сарын 9-нийг дуустал байна.
Хөдөөгийн сурагчдын 3-р улирлын амралтын эхлэх хугацааг бүс нутгийн газарзүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааруулж Засаг дарга 1 долоо хоногоор урагшлуулж болох аж. Зуны амралт эхлэх хугацаа хот, хөдөөд ялгаагүй байна.
ЕБС-ийн сурагчдын III, IV улирлын амралтын хуваарь:
| Улаанбаатар хотод | ||||
| Түвшин | Анги | Цагаан сарын амралт | Гуравдугаар улирлын амралт | Зуны амралт эхлэх хугацаа |
| Бага | I | _ | III/22-ны өдрөөс IV/02 өдөр хүртэл | VI/01-ний өдрөөс |
| II | ||||
| III | VI/08-ны өдрөөс | |||
| IV | ||||
| V | ||||
| Дунд | VI | VI/15-ны өдрөөс | ||
| VII | ||||
| VIII | ||||
| IX | ||||
| Ахлах | X | |||
| XI | ||||
| XII | ||||
| Хөдөө сум, тосгон, багт | ||||
| Түвшин | Анги | Цагаан сарын амралт | Гуравдугаар улирлын амралт | Зуны амралт эхлэх хугацаа |
| Бага | I | II/19-ны шинийн 4-ны өдрөөс эхлэн II/26 өдөр хүртэл | III/26-ны өдрөөс IV/09 өдөр хүртэл (3-р улирлын амралтын эхлэх хугацааг бүс нутгийн газарзүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааруулж Засаг дарга 1 долоо хоногоор урагшлуулж болно) |
VI/01-ний өдрөөс |
| II | ||||
| III | VI/08-ны өдрөөс | |||
| IV | ||||
| V | ||||
| Дунд | VI | VI/15-ны өдрөөс | ||
| VII | ||||
| VIII | ||||
| IX | ||||
| Ахлах | X | |||
| XI | ||||
| XII | ||||
